
Анхаарлаа төвлөрүүлсэн бүхнээ бид бүтээдэг. Та зүгээр л хүссэн бүхэн чинь бодитоор биелдэн гэдэг тэр агуу ҮНЭНД өөрийгөө итгүүлэх нь чухал. Хүсээгүй зүйлийнхээ тухай яншин, эсвэл "бүх юм муу байна, болохгүй байна" гэж хэлэх бүр энэ тухай унших тусмаа муу муухайг өөртөө чирч байдаг нь гашуун үнэн.
Анхаарал тань чиглэсэн тэр л зүгт энерги хүч урсах болно.
Ямар ч юм гаднаас ирдэггүй, харин дотроосоо бодол санаа хийгээд сэрэл мэдрэмжээр чинь бүтдэг болохыг та одоо мэдэх цаг нь болсон. Хэмжээ хязгаар гэдэг хүмүүс бидний ухамсарт орших ажгуу.
Та талархан баясаж, магтан дээдэлж байх үедээ хайр энэрлийн хамгийн өндөр давтамж дээр очсон байдаг. Ерөөл магтаал аливаа сөрөг муу зүйлийг зайлуулдаг шүү дээ.
Хүссэн юмаа бодох үед чинь түүнээс давтамж цацарч мөрөөсөл болсон зүйлийн энерги таны давтамж руу татагдана. Улмаар хүссэн зүйл чинь чам руу тэмүүлнэ. Энэ бол ШУ-ны тайлбар.
Бүх юм таны бодлын төвшингөөс хамаарна гэсэн үг. Та өөрөө сөрөг муу бодол тээж түүнээсээ муу энерги цацруулахгүй л юм бол танд муу зүйл тохиолдохгүй. Хэрвээ та болсон явдалд хэн нэгнийг буруутгаж, занаж зүхсэн хэвээр бол үнэн чанартаа өөрийгөө л зовоож байнаа хэрэг. Та амьдралаа бүтээх цорын ганц эзэн бөгөөд хүссэн зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж, гэрэл гэгээтэй мэдрэмж бодол санааг цацраах бүр таталцлын хууль үйлчилгээнд орж заавал хариу өгөх болно.
Таталцлын хуулийн хамгийн сайн тал нь та одоо хаана зогсож байна, тэр цэг, нөхцөл байдлаас бүхнийг шинээр эхэлж болдогт оршино. Таталцлын хуулийн тусламжтайгаар бид бүгдийг хүссэнээрээ хийж байлгаж болно.
Ямартай ч бидний хүсэл биелэх хамгийн гол хүчин зүйл бол ХАЙР юм. Дуртай бүхнээ урин дуудахын тулд бид өөрсдөө хайр энэрлийг гадагш цацах учиртай. Тэгвэл хүсэл мөрөөдөл тань даруй биелэх болно.

Ухамсар бол хүнийг анагаан эдгээх хамгийн чухал хүчин зүйлийн нэг бөгөөд зарим талаараа ямар ч эмнээс илүү үр дүнтэй.
Эерэг сайхан сэтгэлийн хөдөлгөөнтэй бол бие махбод хэзээ ч өвчнийг тээж явдаггүй. Биеэ үргэлж эрүүл, сэргэг байлгахыг хүсвэл юун түрүүнд төгс төгөлдрийн тухай бод. Ийм бодол санаатай хүний биед өвчин зовиур удаан тогтдоггүй. Өвчин эмгэг гагцхүү бодол санааг чинь дагаж ирдэг гэдгийг хатуу санаж яв. Хэрвээ өвчний тухай та бодохгүй л бол түүнийг тусахгүй.
Аз жаргалтай бодол санаа биохимийн хамгийн эерэг урвалыг үүсгэнэ. Улмаар бие эрхтэн тань эрүүл саруул болно. Өвчнөөсөө салахад таньд тэгтлээ хүч шаардагдахгүй. Тархи толгойноосоо сөрөг муу бодол санааг арчин хаявал бие организм тань аяндаа цэвэршин эрүүл саруул болно.

Бид хаана ч явсан алхам тутамдаа ТАТАЛЦАЛ хэмээх агуу хуультай харьцаж байдаг. Бид өөрсдийн амьдралд болж буй бүх зүйлээ гагцхүү өөрөө л урин дууддаг. Өөрөөр хэлбэл таны ухамсарт бий болсон бүхэн өөрт чинь ирнэ гэсэн үг. Та хүссэн хүсээгүй өөрийн ухамсар бодол санаагаараа дамжуулан таталцлын хуулийг үйлчлэлд оруулж байдаг.
Хэрвээ амьдралаа өөрчилмөөр шиг бол зүгээр л бодол санаагаа өөрчил, сувгаа соль, өөр үелзэллийг бариарай гэсэн үг шүү. Хүмүүс хүссэн зүйлээ авч чаддаггүй шалтгаан бол ерөөсөө нэг л юм. Тэд хүссэн зүйлээ бодохоосоо илүүтэй хүсээгүй зүйлээ бодож явдаг. Таталцлын хууль бол таны бодсоныг чинь л буцааж өгнө. Юу ч бодсон хамаагүй таны ухаан санаа төвлөрсөн л бол түүнийг бодит зүйл болгохоор урин дуудаж чаддаг. Эцэст нь таны амьдрал бол тархинд чинь явагдаж байгаа бодож санах үйл ажиллагааны гадаад илрэл юм шүү...Тэгэхээр амьдралын нууц гэдэг Таталцлын хууль юмаа.

Энерги нь бясалгал хийх үед спортоор хичээллэх үед гэх мэтээр янз бүрээр цуглардаг ч хотоос зайдуу гарч цэвэр агаар хийгээд нам гүн байдалд байгалийн сайхныг ажин таашаахад хамгийн ихээр цуглардаг. Түүнчлэн дараах байдлаар цуглуулах боломжтой:
- Бүлээн устай ваннд орох нь цусны эргэлтийг сайжруулж сэргээдэг учир энерги ихээр хуримтлагддаг.
- Та хэн нэгэнтэй хамт байхдаа эерэг энерги бусдад халдварладаг гэдгийг байнга санаж явах нь зүйтэй. Жаргалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж аз жаргалыг мэдэр. Хүн зөвхөн сэтгэл санаагаар өөдрөг байх үедээ л эрч хүчтэй байдаг.
- Үдийн хоолондоо нүүрс ус багатай хоол ид.
- Ногоон цай зэрэг байгалийн гаралтай энергийн эх үүсвэр хэрэглэж занш.
- Аль болох эрт унтаж амар.
- Хэрвээ таны ажил үйлс бүтэмжгүй байвал та ямар нэгэн инээмсэглэх шалтаг олохыг хичээгээрэй. Инээмсэглэл таньд бэрхшээлийг давах эрч хүч хоромхон хугацаанд алддагдсан энергийг таньд нөхнө.
- Санаандаа та өөрийгөө аз жаргалтай байгаагаар өвчингүй байгаагаагаар төсөөлөн бод.
- Эерэг үгстэй ном зохиол үгс байнга харж байх.
- Цэнгэг агаарт аль болох удаан бай. Ингэснээр таны бодисын солилцоо сайжирч хорт муу энерги гадагшлах учиртай.
- Бүгдэд эерэгээр ханд. Энэ бол маш чухал. Учир нь сөрөг сэтгэл хөдлөл таны сэтгэл санааны байдалд халдварладаг.
- Урам зориг орохын тулд цоглог хөгжим сонс. Аль болох бөмбөрийн хэмнэл түргэн хүчтэй беаттэй дуу сонс.
- Нарны энергийг хангалттай авч бай.
- Дуулж байгаарай. Дуу дуулахад таны организм хүчилтөрөгчөөр дүүрдэг тул сэтгэх процесс сайжирна.
- Мөн инээд дотоод эрхтэнүүдийн массаж болдгийг санаарай.
Эцэст нь өгүүлэхэд бидний ажил үйлс бүтэмжгүй байгаа хийгээд бие сэтгэлийн зовлон зовиур юунаас үүдэлтэй вэ гэхээр бидний хуримтлуулж буй энергээс үүдэлтэй. Бид сайн энерги цуглуулах тусам бидний ураглах зам гэрэлтэх болно. Өнөөдөр ШУ хурдацтай өсч буйн хирээр эмгүй эмчилгээг хүмүүс чухалчилж байна. Тэгвэл эмгүй эмчилгээ гэж бидний хуримтлуулах эерэг энергийн үйлчлэл юм.






